Chapter 7 of 32

7

Heart holder || NJM [Completed]1,059 words~6 min read

"Үхлээ! Үхлээ шүү өтөө"

Өглөө үгүй ээ өдөр шартаж үхэх гэж байгаа аймшгийн юм өрөөндөө сэрлээ.

Хэзээ гэртээ ирчихдэг байна аа?

Хоёр өдөр дарааллаад хичээлээ тасалчихдаг нээрээ!На Жэминтэй нийлбэл нохойн замаар орох юм байна л даа.

"Сэрчихсэн үү?"

Гэнэт хаалга онгойн Жэмин өмнөх шигээ дээгүүрээ нүцгэн доогуураа алчуур уясан байдалтай орж ирэх нь тэр.

"АА МУУ ГАЖ ДОНТОН МИНЬ ДАНДАА ИНГЭЖ ЯВДАГ ЮМ УУ? ГАРААЧ! БИ ЧИНЬ АРИУН НАНДИН ЭМЭГТЭЙ ХҮН! ЧИНИЙ НААД ЦЭЭЖИЙГ ХАРСААР БАЙГААД МИНИЙ НҮД БОЛОХОО БАЙЛАА!"

Хэт их орилсноос болж толгой эргэн унахаа шахав. Жэмин харин нүдээ эргэлдүүлээд "ЮУН СҮРТЭЙ ЮМ! ЧАМААР ЯАВ Л ГЭЖ ДЭЭ БИТГИЙ МӨРӨӨД! ӨӨРӨӨ ӨЧИГДӨР ХҮН ДАРЖ АВАХ ГЭЭД БАЙСАН ЮМ БАЙЖ! ЁООЁ ХАМАГ ЭС ҮХЧИХЛЭЭ"

Хэмээгээд чамархайгаа илсээр хаалга саван гарлаа.

"Хөөе На Жэмин-а! Ус!"

Тэр хаалга хүчтэй онгойлгон надад аягатай ус өгөөд "Хүн сайхан сэтгэлээрээ ус өгөх гээд орж ирж байхад гаж донтонгоор нь дуудаад байсан юм байж!" хэмээн амандаа үглэв.

"За уучлаарай! Өчигдөр юу болсон бэ? Яаж гэртээ ирээд бүр өрөөндөө байгаа юм?"

Тэр зальтай инээмсэглэн орон дээр суугаад "Мэдмээр байна уу?"

"НААД ХУВЦСАА ӨМСӨӨЧ ЭЭ!"

Түүний зургаан толгойт булчин харагдаад анхаарал төвлөрөхгүй байсанд би ийн ориллоо.

"Хүрч үзмээр байна уу?"

"ЗАЙЛ!"

"Тоглож байхад сүртэй гэдэг нь"

Тэр ийн хэлээд чанга инээсээр гарав.

Бурхан минь солиотой өт! Би яагаад ичээд байна аа? Тэр ер нь хажууд нь эсрэг хүйстэн нь байгаа гэдгийг мэддэг ч юм уу үгүй ч юм уу? Ёооё толгой өвдчихлөө!

Үхэл царайлсан амьтан өөртөө шөл хийж уухаар шийдэн өрөөнөөсөө гарлаа. Ингэхэд Жэмин өчигдөр надаас илүү л уугаад байсан даа? Арьс энэ тэр нь гэрэлтээд нэг л их инээсэн амьтан байхад би хажууд нь юу вэ?

"Та хэд хичээлдээ яваагүй юм уу?"

Зочны өрөөнд бүгд байсанд би гайхсаар ийн асуулаа.

"Өнөөдөр амралтын өдөр шдээ"

Би өөрийнхөө тэнэгийг гайхан толгой дохичхоод тэд нарын хажууд очвол бүгд тойроод суучихсан агаарын шаар үлээж байв.

"Юу хийж байгаа юм?"

Жисон надад хэдэн агаарын шаар өгөөд "Өнөөдөр Сончан ахын төрсөн өдөр бид нар гэнэтийн бэлэг барих гэж байгаа юм" хэмээлээ.

Хотын төвд амьдардаг хэд нь хүртэл бүгд ирчихжээ.

Марк "Бие чинь зүгээр үү? Гал тогоонд шөл хийчихсэн байгаа халаагаад идээрэй" хэмээхэд нь хальж урсаад золтой л барьж аван үнсчихсэнгүй.

Тэил ах "Чи залуу байна, хүчтэй байна шүү!"

Бусад нь ч санал нийлсэн аятай толгой дохиход нь намайг шартсанд санаа зовоод байна гэж ойлголоо.

Яахаараа ийм сайхан сэтгэлтэй байдаг байна аа? Тэгэхэд На Жэмин муу хүний үнэргүй өт! Өт юм чинь яаж ч хүний үнэртэй байх вэ дээ.

Гал тогоонд ороод өнөөх шөлийг нь ууж байтал Жэмин амандаа дуу аялсаар орж ирлээ.

Тэгснээ намайг харан толгой сэгсрээд "Эгч нь архинаас биш архи намайг хараад согтоно гээд байсан хүн хаана байна аа? Гурав л татчихаад юун сүртэй юм?"

Би түүнийг ойрт хэмээн гараараа дохиход тэр жуумалзсаар ойртоход нь хамаг хүчээрээ дух руу нь мөргөлөө.

"ЯАА МУУ СОЛИОТОЙ ХҮҮХЭН! ЧАМААС БОЛЖ МИНИЙ ЦАРАЙЛАГ ДУХ ХЭДЭН ӨДӨР ХАВДЛАА"

Тэр ийн орилсоор духаа барин сандал дээр суулаа. Зочны өрөөнөөс чимээ сонссон бололтой бусад нь орж ирээд уйлах шахуу суух Жэминыг нэг хараад юу ч болоогүй мэт хоолоо идэх намайг нэг хараад "Жэмин-а дух чинь яачихсан юм?" гэхэд өнөөх нь над руу зааж ирээд бөөн сүр болгов.

Тэюун ах толгой сэгсрэн "Нэг өдөр Жэмины дух цоорсон гэвэл гайхах юм алга. Алив мөс тавь"

"Ахаа энэ хүүхэн үнэхээр галзуу! Нээрээ шүү! Тэквондогийн хар бүстэй байх"

Би түүн рүү муухай харахад тэр хэлээ гаргаад Тэюун ахын хажууд очин зогслоо. Муу өт чинь.

"Хурдан юм аа бэлдье ээ. Нөгөө Чэнлэ чинь Сончаныг дагуулж гараад цаг хожих гэсэн биш хамаг юмаа ярьчих вий. Бас хоёр нь онгоцны буудал руу явж нөгөө хэдийгээ тос."

"Өөр хүмүүс ирэх юм уу?"

"Хятадад байдаг долоо маань ирж байгаа"

Би ч толгой дохиод агаарын шаар өлгөж байгаа Жэхён ахын хажууд очоод туслах гэсэн биш цаанаа сууж бай гэж хөөгдсөөр гал тогоо руу орлоо.

"Би туслах уу?"

Рэнжүн "Бие чинь сайнгүй байгааг мэдэж байна, өрөөндөө хэвтэж бай"

Гал тогооноос хөөгдсөн хүн шантралгүй том өрөө рүү оров.

"Би тус..."

Жисон "Эгчээ таны бие муу байгаа биз дээ?Цаанаа байж бай"

Би ч урвайсан амьтан өрөө рүүгээ явж байгаад Жэминтэй таарлаа.

"Бүгдээрээ ийм сүртэй юм уу? Ганц удаа архи уугаад шартсан л биз. Өнөө маргаашгүй үхэх гэж байгаа хүн аятай л байх юм" хэмээхэд тэр чанга инээн сүүлдээ бүр шалан дээр элгээ тэврээд хэвтчихэв.

"Чи муу тэд нарт юу гэж хэлсэн!"

Дээр нь гараад ийн асуухад тэр одоо ч инээсээр байх бөгөөд "Мэдмээр байна уу?" гэлээ.

Flashback

Jaemin POV

Үүр цайхын алдад Жэын-ийг үүрсээр чимээгүй байшин руу орлоо. Яахаараа ийм хүнд байдаг байна аа. Нуруу тасрах нь.

Зочны өрөөнд орон буйдан дээр түүнийг шидчихээд мөрөө амрааж байтал Тэил ахтай таарчих нь тэр. Тэр энд юу хийж байгаа бил ээ? Аан өнөөдөр Сончаны төрсөн өдөр болохоор бүгд ирээд хоножээ. Баларсан юм, уусан гэдгийг маань мэдвэл ч.

"Та хоёр одоо л ирж байгаа юм уу? Жэын яачихсан юм? Бас архи үнэртээд байна уу даа? На Жэмин гуай юу болоод байна! Та хоёр оройн хоолон дээр байхгүй байсан"

Юу хэлэхээ мэдэхгүй зогсож байтал гэнэт нэг санаа орж ирэн би худлаа өрөвдсөн царай гаргаад " Оройн хоол ч яахав би нэмэлт хичээлтэй байсан харин Жэын-ийг мэдэхгүй юм гэхдээ Тэил ахаа би орой унтах гэж байтал гэнэт Жэын-ий өрөөнөөс уйлах чимээ гараад санаа зовсондоо ортол өнөөх чинь гартаа баахан эм атгачихсан сууж байдаг юм даа! Хүн болиулахын завдалгүй нэг амьсгаагаар эмээ уугаад тэнэг чинь! Та хэдийн санааг зовоохгүй гэсэндээ эмнэлэг яваад ирлээ. Хөөрхий нойрны эм хэтрүүлээд уучхаж. Одоо унтаж байна. Бодвол найз залуугаасаа салсан юм шиг байна лээ"

Тэил ах ч гэнэн юм болохоороо миний ярьсан хүн үнэмшмээргүй юманд итгэн "Одоо зүгээр бол яахав дээ, өрөөнд нь оруулаарай хөөрхий хэцүү байсан байх даа" хэмээв.

-

Jaeun POV

"Алчихъя л даа, дахиад сэргэхээргүй болтол чинь мөргөөд өгье"

Юу болсон тухай сонссон даруйдаа түүнтэй ноцолдож байтал хэн нэгэн гэнэт хоолойгоо засахад зэрэг хажуу тийш харвал Жэну зогсож байлаа.

" Ах нар ирчихлээ. Бас Жэын-а хүчтэй байгаарай!" хэмээгээд мөрөн дээр минь хэд цохисноо цааш явав.

"МУУ ӨТ! НОЙРНЫ ЭМ ХЭТРҮҮЛЖ УУСАН ГЭНЭ ШҮҮ! ОДОО НАМАЙГ СЭТГЭЛД ГУТРАЛД ОРСОН ӨРӨВДӨЛТЭЙ НЭГНЭЭР БОДНО ДОО"

"ХОХЬ ЧИНЬ"

Би түүнийг яг цохих гэж байтал "Хоёроо хурдан буугаад ир" хэмээх Тэюун ахын хоолой гарч аргагүйн эрхэнд дээрээс нь бослоо.

Үс гэзгээ янзалчхаад зочны өрөө рүү орвол танихгүй долоон залуус сууж байгаа харагдана.

"Лукас!"

Намайг ийн орилоход тэр цочин над руу харлаа.

A/n: challenge-аа хэд хоног үргэлжлүүлэх вэ байз?🤔

Contents
Contents

Comments(0)

Join the discussion — sign in to leave a comment

Sign In to Comment

No comments yet. Be the first to share your thoughts!