Chapter 6 of 32

6.

Heart holder || NJM [Completed]919 words~5 min read

"Юу хийгээд байгаа юм?"

"Чиний сэтгэлийг сэргээх гэж байна. Ер нь шоколад идэхээр хүний сэтгэл санаа дээрддэг гэж мэдэхгүй юу? Бялууртлаа амттан идэхээр цаанаасаа л янзын болчихдог"

Би ийн бахдалтай нь аргагүй хэлээд дахин нэмж шоколад сагсандаа хийлээ.

Харин Жэмин толгой сэгсрэн "8 шот мөстэй американо уувал сэтгэл илүү дээрдэх биз"

"За боль доо ямар тэнэг нь тийм юм уудаг байна аа. Миний арга бол хамгийн шилдэг шалгарсан арга шүү. Хичээлээ таслан байж чамд тусалж байгаа юм чинь чи ч бас дараа нь туслаарай"

"Хариу барих хэрэггүй, юу юу гээд байлаа? Шуналтай хүүхэн"

Би худлаа инээсээр түүнд сагстай шоколаднуудаа өгөөд "Тооцоог нь хийгээрэй машинд чинь хүлээж байя" гээд гарлаа.

Над шиг ийм сайхан сэтгэлтэй хүн энэ дэлхий дээр байдаг аа? Бүр бишрээд байх юм.

Удалгүй Жэмин ярвайсаар орж ирэн арын суудалд нь суух над руу ууттай шоколаднуудаа шидлээ.

"Дандаа миний дургүй шоколаднууд байна. Чамайг сэтгэл сэргээж чадна гэж боддог би ч тэнэг юм даа"

"Зүгээр дээ би энэ шоколаднуудыг идээд аж жаргалтай болчихъё. Дараа нь чи намайг дагаад сэтгэл чинь сэргэчихнэ ийм амархан. Тэгээд ч ер нь гэрээр дүүрэн аз жаргалтай хүмүүс байхад юунд нь гутардаг юм!"

Тэр нүдээ эргэлдүүлсээр машинаа асаалаа. Тэнэг байна даа өт минь. Чамайг ийм их шоколад идээд суух нэгэн биш гэдгийг мэдэж байна. Эцэст нь үнэгүй амттан авахуулчихлаа шүү дээ! Би ч агуу хүн юм аа.

Төлөвлөгөө маань бүтсэн тул жуумалзсаар нэг шоколад задлан идлээ.

Бид хоёр хичээлээ тасалчихсан бөгөөд дөнгөж өглөөний 10 цаг болж байв.

Гэрт ирээд Жэмин шууд өрөө рүүгээ явах бол би уут дүүрэн шоколадаа өргөж ядсаар зочны өрөө рүү орон зурагт асаагаад буйдан дээр суулаа.

Сайхан кино үздэг хэрэг ээ!

"На Жэмин-а цуг кино үзэх үү? Сэтгэл чинь сэргэнэ шүү дээ"

Түүнийг гал тогоо орох зуур ийн асуувал тэр толгой сэгсрээд "Болих уу даа, дуртайгаараа өөрөө үз бас яасан тэнэг дууддаг юм. Зүгээр Жэмин-а гээч"

"Ууг нь гоё хөгжилтэй кино юмсан. Болихгүй юу! Өрөөндөө бүгээд байж бай."

Тэр намайг тоолгүй шатаар өгслөө.

"Хүний сайхан сэтгэл рүү ингэж ус цацаж болохгүй шд. Би ууг нь..."

"Ойлголоо доо ойлголоо ядаргаатай юм!"

Жэмин миний үгийг таслан ийн хэлээд хажууд минь суув.

-

"Татлаа, татлаа шүү өтөө хаха ёоо элэг элэг"

Киноны турш би чанга инээж харин Жэмин муухай царайлсаар хувиралгүй үзэх аж.

"Чамд ер нь таалагддаг юм байдаг юм уу? Ийм сэтгэл хөдлөлгүй хүн гэж байдаг аа. Сонсож бай миний дүү. Хогийн хайр энэ тэрээс болж гуниглахгүй ээ! Ийм сайхан цэцэг шиг насан дээрээ хөгжилдөх хэрэгтэй! Алив бос! Караоке оръё"

"Дуулж чадах юм уу?"

"Эгчийгээ удахгүй биширнэ ээ!"

Эцэст нь бид хоёр гэрээ цоожлоод караоке орохоор явлаа.

-

Караокед би ганцаараа орилсоор нэг цаг дуусч дахин цагаа сунгах болов.

"Хамаг настер унагаад хаячих юм! Үхэл хагацал үзэж өвчин зовлон тохиолдсон бишдээ! Алив дуул л даа!"

Тэр санаа алдаад "Чиний намайг сэргээнэ ч гэж худлаа юм байна, миний сэргэнэ ч гэж худлаа юм байна. Гарч архи ууя!" хэмээгээд хувцсаа өмслөө.

"Ядаж цагаа дуусгачихъя л даа! Хайран мөнгө"

Эцэст нь тэр ялж би түүнийг даган бар луу орохоор болов.

"Архи ууж чадна биз дээ?"

"Эгчтэйгээ юу ярина вэ миний дүү! Би архинаас биш архи намайг хараад согтдог шүү дээ!"

"Чи ер нь хэдтэй болоод надад эгч нь гэж томроод байгаа юм?"

"Чамайг төрөөгүй байхад эгч нь хэдэн оймс элээсэн хүн шүү! 2000 оных" хэмээхэд тэр чанга инээгээд "Хэдэн сарынх юм? Би чамтай чацуу юм байна" гэлээ.

"Ес, яасан чи азгүй царайлаад арван сард төрчихсөн үү?" гээд ганцаараа чанга инээхэд Жэмин надад үнэмлэхээ үзүүлээд "Харамсалтай нь найман сард төрчхөж яана аа эгчээ?" хэмээгээд бахдалтай нь аргагүй инээв. Муу хорон үгтэй өт!

Гэхдээ сая тэр инээсэн үү? Миний ч хэрэг гарч байгаа юм байна даа

-

"Ер нь бол эгч нь чиний хажууд гурван хүнтэй үерхсэн арвин туршлагатай шүү! Анхны маань үерхэл долоо хонолгүй дуусч нэг нь шийтгэл нөгөөдөх нь бас ганц л хоноод дууссаныг эс тооцвол би их туршлагатай! Яахав дээ чи үерхэж байсан охиноосоо салсан л биз! Хуучин нь явж шинэ нь ирдэг хорвоо"

Бид хоёр сүүлдээ согтож хамаг амьдралаа ярилцаж эхэллээ. Кхм ерөнхийдөө би ганцаараа л даа.

"За битгий дэлхий сөнөчихсөн аятай царайлаад бай! Яагаад салснаа хэл! Эгч нь чамд туршлагаасаа хуваалцъя"

"Жил гаран үерхсэн юм. Хэдэн сарын өмнөөс бид хөндийрч түүнийг цаанаа өөр хүнтэй байгааг гадарлаж эхэлсэн. Байнга худлаа ярьж надаас зугтана. Тэгээд л уурлаад салъя гэчихсэн юм. Гэхдээ одоо бодоод байхад надаас өшөөгөө авсан бололтой"

"Юун өшөө вэ?"

Тэр урдах хундагатай архиа нэг амьсгаагаар уугаад " Хоёр жилийн өмнө бид хоёр үерхдэг байсан ч би түүнийг хуураад салсан. Нэг их удаан үерхээгүй л дээ. Түрүү жилээс эргэж нийлсэн. Гэхдээ би түүнд чин сэтгэлээсээ сайн байсан юмсан. Бараг л миний анхны хайр байсан байх. Өмнө нь зүгээр л зугаацах гэж үерхдэг байсан ч одоо бол өөр"

"Аргагүй аргагүй. Угаасаа анхны хайр бүтдэггүй юм дөө. Минийх ч бас бүтээгүй. Гэхдээ тэр муу яасан муухай хүүхэн бэ! Чи ч бас яасан муухай өт вэ! Найз охиноо хуураад. Хараад байх нь ээ чи чинь надаас илүү туршлагатай юм биш үү?"

-

Jaemin POV

Олон юм ярьж байгаад гэнэт чимээгүй болохоор нь гайхан харвал өнөөх чинь архины шилээ тэврээд тасарчихсан байв. Бүтэхгүй хүн шүү.

Үүрээд явах ч хэцүү чирээд явах ч хэцүү. Яая даа байз.

Би ер нь их сайхан сэтгэлтэй хүн юм аа. Хөөе согтуу толгой минь! Би чамайг хар шөнөөр үүрээд явж байна шүү. Энэ нэг юм нь өглөө сэрээд санах ч юм уу дөө.

Миний сэтгэлийг сэргээх гэж янз бүрийн юм хийснийг нь бодон хөнгөхөн инээлээ.

Би арвин туршлагатай гэнэ шүү. Галзуу охин.

A/n: хөөрхөн ногоон зүрх үлдээгээрэй💚бас conversations хэсэгт группын маань линк байгаа хүсвэл ороорой. Welcome to butterflies💚 намайгаа дагаарай😘

Neo heart foreva

Contents
Contents

Comments(0)

Join the discussion — sign in to leave a comment

Sign In to Comment

No comments yet. Be the first to share your thoughts!