Chapter 5 of 32

5.

Heart holder || NJM [Completed]673 words~4 min read

Дөнгөж сэрчхээд ус уухаар бууж байтал Тэюун ах үүдний хэсэгт гутлаа өмсөж байлаа.

"Ийм эрт явах гэж байгаа юм уу?"

"Харин өнөөдөр шалгалттай, эрт очоод бэлдэхгүй бол болохгүй чи Жэминээр хүргүүлээрэй."

"Өөр хүн байхгүй юм уу? Жэминээс өөр?"

Тэр инээмсэглээд "Жэмин Марк хоёроос бусад нь жолооны үнэмлэхээ аваагүй байгаа. Марк бусдыгаа аваад сургууль руугаа явна. Жэминээс өөр хүн алга даа, тэгээд ч та хоёр хэдий болтол ийм харилцаатай байхав сайхан эвлэр. " хэмээгээд гарлаа.

Есөн сард ямар тэнэг багш нь шалгалт авдаг байна аа?

Тэюун ах явчихсан, бусад нь сэрээгүй. Би л өглөөний цай бэлдэх болж дээ.

Талх өндгөө шараад дуусаж байтал бүгд сэрсэн бололтой шуугилдсаар орж ирлээ.

"Тэюун ах явчихсан юм уу?"

"Тийм ээ шалгалттай гэсэн" хэмээхэд нүдээрээ инээдэг хөөрхөн залуу "Чи яаж сургууль руугаа явах юм"

Би Жэмин рүү харвал тэр нүдээ эргэлдүүлээд "Надаас өөр хүн олддоггүй юм байх даа" хэмээв.

Хэрвээ хэрэлдвэл машинаар нь хүргүүлэх худлаа болох учраас тэвчин худлаа инээмсэглэлээ.

-

Бүгд бэлэн болчхоод байхад Жэмин өрөөнөөсөө гарч ирсэнгүй. Бурхан минь хичээлээсээ хоцорлоо!

Муухай царайлсаар түүний өрөө рүү орох гэж байтал Жэмины орилох сонсогдож би алхаагаа зогсоон чагналаа.

"ЯДАРГААТАЙ ЮМ! САЛЪЯ! ЧИНИЙ ХУДЛАА ҮНЭН ТАЙЛБАРЫГ СОНСОХ СОНИРХОЛ АЛГА"

Удалгүй хүнд хүнд алхах сонсогдож тэр хаалга онгойлгон намайг харсан ч тоолгүй хажуугаар зөрлөө.

Бусад нь түүнийг ууртай байгаад гайхсан бололтой над руу нүдээрээ дохиход би мөрөө хавчаад "Чөтгөр бүү мэд" хэмээн шивнэчхээд түүнийг дагасаар машинд нь суув.

Бурхан минь тэр ууртай харагдаж байна. Өмнөх шигээ хэрэлдээд явсан нь хамаагүй дээр байж.

Гэнэт тэр хурдаа нэмж эхлэх нь тэр.

"Хөөе галзуу минь!"

"хурдаа хасаач ээ!"

"ЯА! БИ ИЙМ ЗАЛУУГААРАА ҮХМЭЭРГҮЙ БАЙНА"

"ҮХЭХ МӨРӨӨРӨӨ ӨӨРӨӨ ҮХЭЭЧ!"

"ХӨӨЕ УУРАА ИНГЭЖ ГАРГАЖ БОЛОХГҮЙ БИЗ ДЭЭ НА ЖЭМИН ГАЛЗУУ НОВШОО!"

Тэр гэнэт машинаа зогсооход хурдхан шиг буувал хэдийнээ манай сургуулийн гадаа ирсэн байлаа.

"Үхэх шахлаа"

Цээжин дээрээ гараа тавьсаар машины хаалга онгойлгон цүнхээ аван түүн рүү харвал тэрээр гараа чанга атган хүнд хүнд амьсгалж байв.

"Ингэж хурдан явж байгаад үхчхэв"

Тэр юм хэлсэнгүй машинаа асаагаад цааш явлаа. Хөвгүүд уурлахаараа яагаад ийм аймар байдаг байна аа? Дахиж л түүнтэй хэрэлдэж уурыг нь хүргэдэггүй юм шүү.

-

Хичээл тараад сургуулиас гарахад Жэмин ч байсангүй. Тэюун ахад байнга төвөг удаад байж болохгүй тул байршил заагчаа гаргаад алхлаа.

Ер нь бодоод байхад тэднийг цуг амьдрахыг эцэг эх нь зөвшөөрдөг юм байх даа? Их л баян айлын хүүхдүүд шиг байсан.

Надад ч ямар хамаа байхав дээ.

-

5 км алхаад сунаж үхэх гэж байгаа амьтан гэрийн хаалга онгойлгов уу үгүй юу өөдөөс том дэр нисч ирсээр нүүрийг минь онон арагшаа савлаа.

"Яана аа Жэын-а зүгээр үү?"

Толгой манарсаар дээш босвол гэр аймшигтай заваан болсон байх нь тэр.

"Та хэд юу хийж байгаа юм?"

"Тоглож байна"

Юу ч болоогүй мэт ийн хэлчхээд дахин бие биетэйгээ дэрээр байлдлаа. Бурхан минь.

Мөлхөх шахуу шатаар өгссөөр өрөөндөө ороод орон дээрээ тэрийн хэвтлээ. Ядарч унах нь.

Тэдний хаанаас ийм их энерги гардаг байна аа? Атаархмаар ч юм шиг. Юунд ч санаа зоволгүй өдөржингөө хөгжилдөх юм.

Арай гэж хувцсаа сольчхоод шууд унтлаа.

-

Өглөөний цайгаа ууж байхад Жэмин байсангүй.

Марк ах санаа алдаад "Жэмин хаалгаа тайлахгүй байна лээ, их л ноцтой зүйл юм шиг байна даа"

Юу болсныг асуумаар байвч хүний хэрэгт хошуу дүрэхийг хүссэнгүй чимээгүй л цайгаа уулаа.

Тэюун ах бас л шалгалттай тул эрт яваад өгчихсөн.

Хувцсаа өмсчхөөд автобусны буудал руу алхлаа.

Гадаа гоё байх чинь. Өнөөдөр хоёрхон цагийн хичээлтэй юм чинь тараад гадуур зугаалдаг юм бил үү?

Автобус хүлээнгээ өнөөдрийн ажлаа төлөвлөж байтал миний урд танил машин зогслоо.

Тэр машиныхаа шилийг доошлуулаад "Суу" хэмээхэд нь хэрэлдээд ч яах билээ чимээгүй л машинд нь суув.

"Чиний сэтгэл санаа их муу байх шиг байна. Би ч ийм юман дээрээ мэргэжлийн шүү. Сэтгэлийг чинь сэргээж өгье. Хариу барих хэрэггүй дээ би их сайхан сэтгэлтэй хүн л дээ."

Өөрөөрөө бахархсаар ийн ам нээхэд тэр юм хэлэх байтугай над руу харсан ч гүй. Их зантай амьтан! Хүн сэтгэлээрээ тусалъя гэж байхад.

Сургуулийн гадаа зогсон буух гэтэл тэр "За яахав миний сэтгэлийг сэргээгээд өг" хэмээх нь тэр.

A/n: Та нарын үлдээж байгаа сэтгэгдлүүд бүр хайр юм🥺

Neo heart forevaa💚

Contents
Contents

Comments(0)

Join the discussion — sign in to leave a comment

Sign In to Comment

No comments yet. Be the first to share your thoughts!