Chapter 4 of 32

4.

Heart holder || NJM [Completed]791 words~4 min read

Урьдын л адил залуусын шуугилдах чимээнээр нойрмоглосоор сэрлээ. Тэд үнэхээр хаана ч явсан чимээтэй юм аа.

Шүршүүрт орчхоод буувал бүгд надаас түрүүлээд цайгаа уучихсан байх бөгөөд тус тусын зүйлээ хийж байлаа. Ганцаараа том ширээнд суух эвгүй юм.

Цайгаа уучхаад хувцсаа өмсөн нүүрээ хөнгөхөн будлаа. Дэвтэр номоо сайтар шалгачхаад буувал тэд бэлэн болцгоон намайг хүлээж байв.

"Юу вэ? Оюутан байсан юм уу?"

Тэюун ахын машинд суух гэж байтал Жэмин ийн ёжилсоор хэллээ. Чамд ер нь ямар хамаа байна аа? Ахлах сургуулийн бацаан чинь.

Сайхан өглөөгөө бусниулахгүйн тулд чимээгүйхэн машинд суулаа.

"Өдөр болгон таксидаад байвал мөнгө чинь хаанаа ч хүрэхгүй. Жэмин өдөртөө давтлагагүй байдаг болохоор чамайг машинаараа ирж авж бай гэж хэлье."

Тэюун ахыг ийн хэлэхэд би толгой сэгсрээд "Би автобусаар явж байя, Жэминд төвөг удаад яахав"

Хэн ер нь гаж донтонтой цуг явахыг хүсэх вэ дээ!

"Зүгээр дээ, чи Солонгосыг сайн мэдэхгүй болохоор санаа зовоод байна."

Түүний үгийг эсэргүүцэж чадалгүй дурамжхан толгой дохилоо. Машинаар ирж авах нь сайхан ч тэр хүн нь гаж донтон гэхээр...

-

Хичээл таран сургуулиас гарах үед хашааны гадаа Жэмин хамран дээрээ баас нялуулсан мэт ярваганаад зогсож байх нь тэр.

Дуртай дургүй хөлөө чирсээр хажууд нь очвол тэр дээгүүр харсаар "Ямар уддаг юм! Хайран цагаа чамайг хүлээхэд үрчихлээ" хэмээгээд машиндаа суухад нь би араас нь амандаа үглэсээр суулаа.

"Ашш! Жаргах замын садаа! Болзооноосоо хоцорлоо"

Гэнэт л дургүй хүрэн "Би ер нь намайг ирээд ав гэж гуйсан юм уу!" хэмээхэд тэр "Би тэгээд дуртайдаа чамайг ирж авсан юм уу! Тэюун ахыг үгнээс зөрж чадаагүй юм! Өдий том болчхоод ганц автобусаар ч явж чадахгүй"

"НАМАЙГ ЭНД БУУЛГА! ЧАМТАЙ ЧАМГҮЙ ГАНЦААРАА ЯВЧХАЖ ЧАДНА ЗА ЮУ! ТЭР БОЛЗОЖ БАЙГАА ОХИНЫ ЧИНЬ ӨМНӨӨС ХАРАМСЧИХЛАА! ЧАМ ШИГ ЮМАНД ЦАГАА ҮРЖ БАЙХ Ч ГЭЖ"

Тэр машинаа хүчтэй зогсооход би золтой л урагшаа юм мөргөчихсөнгүй.

"ЭМЭГТЭЙ ГЭЭД ТЭВЧЭЭД БАЙХАД ЮУ ГЭНЭ ВЭ! БИ ТИЙМ Ч САЙХАН ААШТАЙ ХҮН БИШ ШҮҮ!"

"ОХИН ШИГ ХЭРҮҮЛЧ ЮМ БАЙЖ! МУУ ХАЧИН ЦЭНХЭР ӨТ!"

"ТЭГЖ ЯРИХ ЮМ БОЛ БИ ӨТНӨӨС ЦАРАЙЛАГ ШҮҮ!"

Бид хоёр ийн бие бие рүүгээ орилсоор би машинаас нь буун хаалгыг нь савтал хаагаад дугуйг нь өшиглөлөө.

Тэр машиныхаа шилийг доошлуулаад "ХААЛГА ЗӨӨЛХӨН ХААГААЧ! ЭНЭ ЧИНЬ ЯМАР ҮНЭТЭЙ БИЛ ЭЭ ДЭЭ! ӨӨРӨӨ ХАЙРЛААД УНАЖ Ч ЧАДАХГҮЙ БАЙХАД"

Би дахин дугуйг нь өшиглөн "ХОХЬ ЧИНЬ" хэмээгээд цааш хөлөө дэвслэн алхлаа.

Гурван давхар сайхан байшин, тухтай өрөөндөө л хорогдож тэвчиж байгаа болохоос биш ийм хачин амьтантай ганц өдөр ч цуг байж чадахгүй нь. Бусад нь эелдэг, хөөрхөн, сайхан сэтгэлтэй байхад энэ яахаараа эсрэгээрээ байдаг байна аа муу өт. Үгүй ээ яахав хөөрхөн л дөө, гэхдээ ямар царайны сайхнаар цай сүлэх юм уу? Үгүй л дээ хонгор минь.

Амандаа бувтнасаар замын хажуугаар алхаж байтал гэнэт нэг машин хажуунаас сигналдан цочоолоо.

"Нөгөө өрөө түрээсэлж байгаа охин мөн үү?"

Нэрийг нь санахгүй байгаа ч бөхийгөөд "Тийм ээ" хэмээхэд тэр ах инээмсэглээд "Суучих би тийшээ явж байсан юм" гэлээ. Ямар нь ийм сайхан ааштай байгаад ямар нь тийм балиар ааштай байдаг байна аа.

"Намайг санахгүй байгаа бололтой. Жонни гэдэг сайн цээжлээрэй"

"Аан тийш дээ яг хоолойд тээглэчхээд гарч өгөхгүй байсан юм"

Тэр чанга инээсээр толгой сэгсэрлээ.

-

Гэр лүү ороход бусад маань ирсэн бололтой урьдын адил шуугиантай байх аж.Зам түгжрэлтэй байсан тул бараг орой болж байхад ирсэн нь энэ байв.

"Та хоёр яагаад цуг ирдэг бил ээ?"

"Жэын замд тааралдаад" хэмээхтэй зэрэгцэн Тэюун ах гаднаас орж ирээд "Жэмин ирж аваагүй юм уу?"гэлээ.

"Үгүй ээ харин би алхмаар санагдаад"

Тэд нарт бөхийчхөөд өрөө рүүгээ орох гэж байтал Жэмин өрөөнөөсөө гарч ирэв.

"ХААГУУР ТЭНЭЭД ИРЖ БАЙГАА ЮМ! ЧАМААС БОЛООД ТЭЮУН АХАД ЗАГНУУЛМААРГҮЙ Л БАЙНА ШҮҮ!"

"ЧАМД ЯМАР ХАМААТАЙ ЮМ!"

Бид хоёр дасал болсноороо муухай харалцсаар өрөө рүүгээ орон хаалгаа савтал хаалаа.

Тайван амьдрах арга алга! Урьд насандаа дайнд ялсан баатар л баймаар юм. Ямар нүгэл хийхээрээ ийм юмтай учирчихдаг байна аа. Бурхан минь би ингэж амьдрах хүн биш шүү дээ! Миний амьдралаас энэ хачин залууг л зайлуулаад өгчих.

"Оройн хоол боллоо" хэмээх дуунаар дуртай дургүй хаалгаа онгойлговол Жэмин бас өрөөнөөсөө гарч байхтай таарав. Хэрэлдэх сонирхолгүй байсан учраас тоолгүй доош буулаа.

Оройн хоолны турш бид бие бие рүүгээ муухай харж байгааг Жэну, Рэнжүн,Чэнлэ, Шотаро за мэдэхгүй ээ хэн нэгэн нь анзаарсан бололтой "Та хоёр яаж танилцсаныг сонссон" хэмээгээд инээдээ тэвчиж чадалгүй чанга инээхэд бусад нь ч бас даган инээв.

"Гэхдээ та хоёр үнэхээр таагүй харилцаатай байгаа бололтой. Жэын-а манай Жэмин ууг нь ийм муухай ааштай биш л дээ. Саяхан хэрэг тариад аав нь картыг нь хураагаад авчихсанаас болоод ууртай байгаа юм"

Марк ах ийн хэлэхэд Жэмин нүдээ эргэлдүүлээд "Ах аа!Битгий хүний амьдралыг яриад бай л даа! Би тэглээ ч уурлахаа больчихсон, хамгийн сайхан аашин дээрээ байна"

"Хамгийн сайхан нь энэ юм бол чи ч ёстой авах юмгүй ааштай юм байна"

Тэр хэрэлдэхээр ам нээх гэснээ болив бололтой хүнд хүнд гишгэлсээр шатаар өгсөхөд бусад нь түүнийг шоолно.

Contents
Contents

Comments(0)

Join the discussion — sign in to leave a comment

Sign In to Comment

No comments yet. Be the first to share your thoughts!