Chapter 3 of 32

3.

Heart holder || NJM [Completed]953 words~5 min read

Их сургуулийн минь эхний өдөр дажгүй өнгөрлөө.

Сургуулиас гарах үед Тэюун ахаас эхлүүлээд бусад нь хашааны гадаа зогсож байв.

Ганцаархнаа баахан залуус руу очихоор эвгүй юм. Нэг урт амьсгаа аваад очиход тэд инээмсэглэн "Тарчихсан уу?"

"Тийм ээ"

Тэюун ах надад түлхүүр өгөөд "Өглөө өгөхөө мартчихсан байна лээ. Бид нар одоо нэмэлт хичээлтэй. Бусад маань хотын төв дэхь гэр лүүгээ явна. Ганцаараа харьж чадна биз дээ? Өөртөө хоол хийгээд хаалгаа түгжээд айлгүй байж байгаарай Жэын-а" хэмээгээд инээмсэглэв.

Миний хацар улайх мэдрэгдэж хурдхан шиг бөхийсөөр цааш хамаг хурдаараа алхлаа. Тэр их эелдэг юм.

Автобусны буудал мэдэхгүй тул мөнгөндөө горойж байсан ч таксинд суугаад гэрийн хаягаа хэллээ.

-

Гэр чив чимээгүй байх бөгөөд өчигдрөөс хойш анх удаа л чих минь амрав.

Хувцсаа сольчхоод өрөөнөөсөө гартал гэнэт өөдөөс харсан өрөөнөөс дээгүүрээ нүцгэн доогуураа алчуур уясан залуу гараад ирэх нь тэр.

"ЭЭЖ ЭЭ"

"АА ХУЛГАЙЧ! ХУЛГАЙЧ! НААНАА ЗОГС!"

Тэр юу юугүй миний гарыг эргүүлэн ард минь гаргалаа.

Бурхан минь түүний нойтон цээж надад мэдрэгдээд байна!

"ЯА ТАВИАЧ МУУ ГАЖ ДОНТОН!"

"ГАЖ ДОНТООН? ЧИ МУУ ЮУ ХУЛГАЙЛСАН!"

Түүнийг орилж байх зуур би хөлийг нь өшиглөөд дээшээ шатаар гүйлээ.

"НААНАА ЗОГС! БАРИГДДАГ Л ЮМ БОЛ!"

Айснаас болж зүрх хаагдах нь. Тэр өчигдөр орой байгаагүй дээ? Арай хятадад сурдаг залуучуудынх нь нэг юм болов уу?

Нэг өрөөнд орон дотроос нь түгжих гэж байтал тэр орж ирээд намайг орон дээр унагаалаа.

"БАРИГДАВ УУ? МУУ ХУЛГАЙЧ"

Өнөөх залуу гарыг минь бариад дээрээс харахад би нүдээ тас аниад "МУУ ГАЖ ДОНТОН МИНЬ ЯДАЖ ХУВЦСАА ӨМСӨӨЧ! БИ ХУЛГАЙЧ БИШ! ӨРӨӨ ТҮРЭЭСЛЭГЧ МЭДЭВ ҮҮ!"

"ХА! БИ ХУУРТАХ ЮМ ШИГ БАЙНА УУ? ӨРӨӨ ТҮРЭЭСЛЭГЧ ГЭНЭ ШҮҮ."

Тэр ийн хэлэхэд би муухай харан  дух руу нь хамаг хүчээрээ мөргөн, хөхнийх нь товчийг чимхээд зугтлаа. Хэн чамайг цээжээ ил гарга гэсэн юм!

"ЯА!"

Амьсгаадсаар нэг давхар луу бууж байтал тэр ч бас араас хөөж байх нь тэр.

"Энд юу болоод байна?"

Үүдний хэсэгт хөмсөг зангидан зогсох Тэюун ахыг хараад баярласандаа болоод нулимс унагав уу яав.

"АХАА! НААД ХУЛГАЙЧАА БАРЬЖ БАЙГААРАЙ"

Дух нь хавдаж цээж нь улайсаар нааш гүйх хачин залууг хараад Тэюун ах гайхан "На Жэмин юу болоод байгаа юм? Хаана хулгайч байна?"

Өнөөх гаж донтон над руу заан амьсгаадсаар "Э-энэ" хэмээлээ.

"Би өрөө түрээслэгч гэж хэлээ биз дээ!"

"Энэ гэрт илүүдээ гарсан өрөө байхгүй хулгайч минь!"

"Яана даа нээрээ. алив та хоёр тэр буйдан дээр сууцгаа!"

Бид хоёр бие бие рүүгээ муухай харсаар буйдангийн хоёр талд суулаа.

"Үл ойлголцол гарсан юм шиг байна. Жэмин-а энэ бол өрөө түрээсэлж байгаа охин И Жэын. Харин Жэын-а энэ бол бидэнтэй хамт амьдардаг На Жэмин. Тэр өчигдөр орой энд байгаагүй болохоор чи мэдэхгүй байх. Одоо бие биенээсээ уучлалт гуйгаад наад хавдсан духнууд дээрээ мөс тавь"

Тэр дуртай дургүй над руу хараад "Уучлаарай! ер нь хэн ч байсан хулгайч л гэж бодно шд"

Би ч бас дутахгүй муухай харан "Намайг ч бас уучлаарай! хачин нүцгэн залуу өөдөөс дайраад байхаар нь гаж донтон гээд бодчихлоо!"

Жэмин гэгч шилэн хүзүүгээ барьсаар ам нээх гэхэд нь би түүнийг үл тоон гал тогоо руу ороод духан дээрээ мөс тавив.

"Ингэхэд та юу хийж яваа юм? Нэмэлт хичээлтэй биз дээ?"

"Харин бие даалтаа мартчихаж. Орой ирэхэд бие биенээ алчихгүйхэн шиг байж байгаарай та хоёр" Зочны өрөөнөөс тэдний яриа сонсогдсоор удалгүй хаалга хаагдлаа.

Өрөө рүүгээ явах замдаа Жэминтэй тааралдан бие бие рүүгээ муухай харсаар өрөө рүүгээ оров.

Хачин цэнхэр үстэй шалчганасан юм чинь юу вэ! Үгийн зөрөөгүй хулгайч гэнэ шүү.

-

Нэг мэдэхэд өнөөх залуугаас болон үглэж байгаад унтаад өгчихсөн байв.

Доод давхарт сонстох  шуугианаас болоод эвшээсээр сэрлээ. Тэд ирчихжээ.

Угаалгын өрөө орчхоод доош буувал хоол хийж байгаа бололтой. Гэхдээ хоол хийхээсээ илүү  тоглоод байна уу гэлтэй. Шалаар дүүрэн гурил асгарч тэрийгээ ч мэдэхгүй өөрсдөө дээр нь гишгээд, төмөр сав толгой дээрээ тавьснаа халз мөргөлдөх үү энэ тэр. Тэюун ах ч зовдог байх даа хөөрхий.

Ус аягалж байхдаа дух нь одоо ч хавдсан хэвээрээ байх   гаж донтонтой харц тулгарлаа. Үхсэнээ хараав гэсэн шиг харахад тэр өөдөөс нүүрээ ярвайлгаад цааш харах нь тэр. Ийм хачин юмнаас болж хамаг эд эсээ үхүүлэхгүй шүү!

"Би туслах уу? Рэнжүн-а"

Ногоо хэрчин зогсох Рэнжүний хажууд очоод ийн асуувал тэр инээмсэглээд "Тэгвэл их баярлах байна энэ ногоонуудыг цэвэрлээд хэрччихээрэй бас намайг Сончан гэдэг" хэмээгээд цааш явлаа. Би бантсандаа болоод чимээгүй л ногоо хэрчин зогсов.

Хэн нэгэн хажууд ирээд хоолойгоо засахад нь харвал Жисон байх нь тэр. Хамгийн сайн цээжлэгдсэн нэр.

"Ямар нэг зүйл болоо юу?"

"Харин эгчээ нэг юм асуух гээд"

Би толгой дохиход тэр үсээ илээд "Хүн нэг өгзөгтэй юу? Хоёр өгзөгтэй юу? Бид нар хариуг нь олохгүй долоо хоногийн турш маргалдсан юм" хэмээх нь тэр.

Ногоо хэрчиж байгаагаа мартаад баахан бодол болж зогсов.

Одоо ч хариултаа хүлээн томоотой зогсох Жисонд хандан "1,5 юм болов уу?" гэхэд тэр намайг биширсэн аятай хараад "Тийм байна. Та үнэхээр мундаг юм аа" гэсээр ах нар луугаа гүйлээ. Би ч мундгаа мэднэ л дээ. Гэхдээ заавал сануулах хэрэггүй шүү дээ. Эгдүүтэй золиг чинь.

Удалгүй хоол бэлэн болж бид ширээ тойрон сууцгаалаа. Яг миний урд На Жэмин сууж байхаар түүн рүү нэг муухай харчхаад хоолоо идэв.

Тэд ч аймшигтай заваан идэх юм аа. Оройн хоолны дараа би аяга тавга угаахаар үлдэж бусад нь зочны өрөө рүү орлоо.

Арай гэж бүх юм аа цэвэрлэж дуусчхаад тэд нар луу очвол тоглоом тоглож байгаа бололтой, намайг тоглох эсэхийг асуухад ядарч байсан тул унтлаа хэмээгээд өрөө рүүгээ орлоо.

-

Эд нар намайг унтуулна гэдэг ч худлаа юм байна л даа. Унтъя л даа найзуудаа! Та нар ч бас өглөө хичээлтэй биз дээ.

Яг сайхан нүдээ аниад унтах гэж байтал тэд нарын чимээнээс болоод унтаж чадалгүй хоёр цаг орон дээрээ хөрвөөв. Маргааш сэрдэг л байгаа даа. Жоохон дотно байсан бол зад загнаж байхгүй юу.

A/n:толгой нь эргэж магадгүй тул нэмэлтээр хэдэн юм хэлье😂

Dream-ийнхэн дээр нэмээд Сончан Шотаро нар ахлах сургуульд сурдаг.

Contents
Contents

Comments(0)

Join the discussion — sign in to leave a comment

Sign In to Comment

No comments yet. Be the first to share your thoughts!