Chapter 2 of 32

2.

Heart holder || NJM [Completed]725 words~4 min read

Нүдээ нээхэд өөдөөс баахан залуус угтлаа.

Тэдний дундаас нэг нь "Сэрчихлээ" хэмээн орилоход цаанаас хөлийн чимээ нааш ирэх нь сонсогдоно.

Тэюун ах духан дээрх алчуурыг минь аваад "Ашгүй сэрчхэв үү? Түрүүн хэт цочирдох шиг болсон" гэхэд нь толгой дохиод бослоо.

"Юу эхлээд хэлээгүйд уучлаарай"

"Аан зүгээрээ"

Би тэдэнд бөхийгөөд өөрийгөө танилцууллаа. Миний танихгүй арав гаруй залуус байгаа харагдана.

Тэд намайг ширээнд суулгаад өөрсдөө ч бас тойрон суув.

"Би бол Мүн Тэил хамгийн ахмад нь"

"Намайг Жонни гэдэг цаашдаа дотно байцгаая"

"Ким Жонү"

"Жон Жэхён"

"Ким Дуён"

Нэг дор байгааг нь хараад нүд эрээлжилж байхад яаж нэрүүдийг нь цээжилнэ ээ.

Ашгүй нэг юм бүгд нэрээ хэлж дууссаны дараа би урт амьсгаа аваад "Үнэхээр олуулаа юм аа" хэмээхэд нэрийг нь санахгүй байгаа цагаан царайтай залуу "Долоон хүн дутуу байна" гэхийг сонсоод золтой л дахиад ухаан алдчихсангүй.

"Тоглож байгаа байлгүй дээ. Яаж ийм олуулаа нэг дор байдаг байна аа?"

"Тоглоогүй ээ. Долоо нь хятадад сурч байгаа арав нь энэ байшинд амьдардаг харин үлдсэн зургаа нь түр хугацаанд хотын төвд их сургуультайгаа ойрхон амьдарч байгаа. Ер нь бол зун болон өвлийн амралтаар энд хорин гурвуулаа амьдардаг л даа. "

Тэюун ахыг ийн хэлэхэд би толгой дохилоо. Тийм байлгүй дээ.

"Гэхдээ ямар харилцаатай?"

"Буруугаар ойлгох хэрэггүй ээ бид ах дүүс, найз нөхдийн холбоотой. Багаасаа эхэлж нөхөрлөцгөөсөн юм"

"Тийм байх нь ээ. Яагаад ийм олуулаа ирчихсэн байгаа юм?" хэмээхэд бас л нэрийг нь санахгүй байгаа эгдүүтэй залуу "Шинэ хүн ирж байгаа гэхээр нь харах гээд л" хэмээснийхээ дараа хүзүүгээ илэв.

"Нээрээ ямар их сургуульд орсон юм? Замд ойрхон бол өглөөдөө хүргэж өгье. Би энд жоохнуудтай цуг амьдардаг."

Тэюун ах ийн хэлэхэд Жисон гэгч нүдээ томруулснаа "АХЛАХ СУРГУУЛЬ БИШ ЮМ УУ?" хэмээн ориллоо.

"Ү-үгүй ээ нэгдүгээр курс"

"2002 оных байж яаж?"

"Би 2000 оных л доо. Ахлах сургуульдаа нэг анги үсэрчихсэн юм тэгээд л..." хэмээхэд тэр уруулаа унжуулан "Хамгийн бага нь байхаа болилоо гэж баярлаж байхад" хэмээсээр гал тогооноос гарах нь тэр.

Тэюун ах асуусан асуултынхаа хариуг авъя гэсэн мэт над руу харахад нь би "С-сөүлийн их сургууль" хэмээхэд тэд инээмсэглэн "Нэг сургууль юм байна" гэлээ.

"Маргааш хичээлийн чинь эхний өдөр биз дээ эртхэн амар даа"

-

Өглөө зогсоо зайгүй шуугилдах залуусын дуунаас болоод сэрэх цагаасаа нэлээн эрт сэрчхэв. Сэрүүлгийн ч хэрэг алга. Ийм том болчхоод яг л цэцэрлэгийн хүүхдүүд шиг байх юм аа.

Угаалгын өрөө орчхоод доошоо буувал бүгд гал тогоондоо тойроод сууцгааж  байх нь тэр.

"Өө Жэын-а ямар эрт сэрээв?"

"Аан харин тийм ээ"

"Өглөөний цайгаа уу"

Шарсан өндөг болон талх идчихээд шүршүүрт орлоо. Давхар болгондоо нийтийн шүршүүртэй бөгөөд зарим өрөө нь тусдаа угаалгын өрөөтэйн нэг нь миний өрөө. Тийм учраас санаа зовох зүйлгүй. Биеэ бариад дасаж өгөхгүй байгаа ч тэд муу хүмүүс биш бололтой.

Усанд орчхоод хувцсаа өмсөн гарахад тэд ч бас бэлэн болсон бололтой үүдний өрөөндөө бужигналдаж байлаа. Бурхан минь одоо ч нэрийг нь мэдэхгүй нь. Бас би хэнтэй цуг явах юм бол?

"Жэын-а болчихсон уу?"

Тэюун ах ийн асуухад би инээмсэглээд "Тийм ээ" хэмээлээ.

Бүгд гарцгаан хамгийн сүүлд Тэюун ах гэрээ цоожилж байгаа харагдана. Тэр бараг л ээж шиг нь байх юм аа.

Машины гражаа онгойлгоход би уулга алдлаа. Учир нь тэнд арав гаруй машин байхын сацуу бүгд үнэтэй машинууд байсан юм.

"Жоохнууд маань нэг ахлах сургуульд харин томчууд нь нэг их сургуульд сурдаг."

Би толгой дохиод өнөөх машинуудад харцаа унагаана.

Тэд үнэхээр мундаг юм аа. Бүгд Сөүлийн их сургуульд сурна гэдэг.

Бид хоёр хуваагдаж суусан бөгөөд миний суусан машинд Тэюун ах жолоо барьж мөн зүс таних гурван залуу байсан юм.

"Ингэхэд чи их өөр аялгатай ярих юм аа"

Туулай шиг царайтай ах ийн хэлэхэд би "Багаасаа гадаадад өссөн болохоор өөр сонсогдож байгаа байх аа"

юу гэж дуудахаа мэдэхгүй бантахад тэр инээмсэглээд "Нэр цээжлэх хэцүү байгаа байх. Би Дуён шүү. Дуён ахаа гэж дуудаарай" хэмээлээ.

Жолоочийн хажууд сууж байсан цагаан царайтай ах эргэж хараад "Би Жэхён шүү, эд нар дундаас хамгийн царайлаг нь болохоор цээжлэхэд амархан, харин хажууд чинь сууж байгаа нь Жонү гэдэг юм, нөгөө талд чинь сууж байгаа нь Юүта. Япон хүн болохоор бас амархан цээжлэгдэх байх."

Тэюун ах "Нээрээ орой Жэмин ирсэн үү? Өглөө өрөөгөөр нь шагайхад байхгүй байсан"

Жонү "Намайг үүрээр сэрээд гал тогоо орохоор явж байтал  сургууль руугаа явлаа гээд гарч байсан"

Тэюун ах толгой дохиод урдах замаа харлаа.

Ингээд их сургуулийн амьдрал маань хэзээ ч харж байгаагүй долоон залуус мөн нэрийг нь ч бүрэн цээжлээгүй арван зургаан залуустай хамт эхэлсэн юм.

A/n: дараагийн хэсэг дээр бүр гоё юм болно оо😂

Contents
Contents

Comments(0)

Join the discussion — sign in to leave a comment

Sign In to Comment

No comments yet. Be the first to share your thoughts!